The Mongolz баг "IEM Taipei 2016" тэмцээнд түрүүллээ

mongolz

Монголын мэргэжлийн Э-спортын баг TheMongolz.CS баг саяхнаас LAN-гийн олон тэмцээнд оролцох болсон бөгөөд нэг нь IEM Taipei хэмээх нэр хүндтэй тэмцээнд тоглож, олон хүчтэй багийг буулгаж авлаа. Өнөөдөр Renegades хэмээх хүчирхэг багийг буулган авч шагнал болох 30000$ болон IEM Katowice, MLG Columbus тэмцээнүүдэд өрсөлдөх эрхээ авч байгаа юм.

 

 

RENEGADES
Австралийн хатуу самрууд. Ази төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог том уламжлалтай баг. IEM Gamescon, ESWC 2015, ESL one 2015, DreamHack London 2015, Dreamhack Stockholm 2015, Crown’s invitational зэрэг томоохон тэмцээнүүдэд оролцож байсан. Дэлхийн шилдгүүд болох Францын Titan, Данийн SK Gaming, АНУ-ын Counter Logic gaming зэрэг томоохон багуудыг ялж байсан цаг саяхан. Тэд Шведийн Ninjas In Pyjamas, Данийн Team Dignitas, АНУ-ын Team Liquid, Польшийн Virtus.Pro зэрэг багуудтай ана мана үзэлцдэг арвин туршлагатай баг юм. Intel Extreme Masters 2016 тэмцээнд ялах хамгийн магадлалтай баг TheMongolz-д ялагдсан нь олон Э-спорт сонирхогчдыг гайхшруулсан. Хагас шигшээд Азийн №1 баг Хятадын CyberZen-ийг жишим ч үгүй 2:0-р ялж орхисон. Тэд энэ тэмцээнд зөвхөн түрүүлэх л зорилготой ирсэн нь дамжиггүй.


TheMongolz
Дэлхий сүүлийн үед энэ багт анхаарал хандуулах болсон. Тэд хэмнэлдээ орвол ямар ч багийг бут ниргэх чадвартай гэдгээ харуулсан. Түлхүүр тоглогч “Machinegun”  Лхагваагийн Энхтайвны үзүүлэлтүүд үнэхээр айдас хүргэм.
62% оновчтой байдлаар тэр Азийн шилдэг тоглогч хэмээгдэж байна. TheMongolz баг сүүлийн есөн тоглолтыг дараалж хожоод байгаа бөгөөд дэлхийн шилдэг 50-д багтдаггүй байсан баг өдийд чансаагаараа Азид зургаа, Дэлхийд 25 дугаарт бичигдэж байна. Шалтгаан нь маш энгийн. Тэд интернэтийн хоцролтын/ping/ асуудлаа шийдсэн. Монголоос Зүүн өмнөд азийн серверт холбогдоход дор хаяж 0.4 секундын хоцролт үүсдэг. Энэ нь тоглоомын үр дүнд асар хүчтэй нөлөөлдөг юм. Өнгөрсөн оны 11 сард TheMongolz.CS, TheMongolz.Dota багууд 6 сарын хугацаанд бэлтгэл хийхээр Вьетнамын Ханой хотод хүрэлцэн ирсэн. Интернэтийн асуудлаа шийдмэгцээ Монголчууд цойлж эхэлсэн юм. TheMongolz.dota багийн түлхүүр тоглогч Энх-Одын “Sanke” Нэргүй зүүн өмнөд азийн серверт чансаагаараа итгэл төгс тэргүүлж байгаа билээ. TheMongolz багийн сүүлийн үеийн амжилт хямд олдоогүй. TheMongolz-ын чадвар болон эрмэлзлийг биширсэн Норвегийн тайлбарлагч Halvor G твиттер хуудсан дээрээ дурдаад авсан юм. Тэд хэн нэгний дэмжлэггүйгээр бор зүрх, итгэл үнэмшил, цэвэр чадлаараа өдий зэрэгт хүрсэн. Одоо бид тэдний тоглолтыг үзэж дэмжих л үлдлээ. Урагшааа MONGOLZ.


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]