The Winter 2016 Battle Pass

Winter 2016 Battle Pass нь өвлийн улиралийн хөтөч юм. Хуучин Compendium-ийг 2 хуваагаад Comp дээр зөвхөн тэмцээний талаарх мэдээ, мэдээлэл орж, Challenge, Level гэх мэт нь тусдаа улиралын систем болж байна. Хуучин Compendium Level гэж байдаг байсан нь одоо Battle Pass-ийн Battle Level гэдэг болсон. Battle Point цуглуулж Battle Level-ээ нэмж, нэмэгдэх тусам илүү гоё гоё item унах болно.

 

 

1. ‪‎Quest‬ буюу хуучин Compendium Challenge
Тоглолтон дунд даалгавар биелүүлж Battle Point цуглуулан, цуглуулсан оноогоороо Treasure авч задалдаг байсантай адил. Харин энэ удаад 3 төрлийн зам сонгоно. Support, Carry, Solo тус тусад таарсан даалгавар байна. Даалгавар биелүүлж дараагийн даалгавар авч явсаар бүх даалгавар биелүүлсэний дараа Set өгнө (Lich, Lina, DK). Энэ сэтүүд бүгд Unlock-той бөгөөд Battle Level, Point-оор бус, тухайн замаар хэр олон хүн явж дуусган тухайн сэтэд хүрсэнээс хамаарана. Эхний unlock 2.5 сая хүн хүрч байж нээгдэнэ.  Үүний хажуугаар нэмэлт Point цуглуулах Bonus Challenge байгаа болно.

 

 

2. ‪Wagering‬
Frankfurt Major-оор Compendium Coins ашиглан тоглолтон дунд Bet тавиж байсантай адил. 7 хоног бүр 1000 тасалбар өгнө. Тоглолтон дунд энэ тасалбараа ашиглан мөрий тавина. Ялсан багийнхан тавьсан тасалбарийн хэмжээгээ 2 дахин их Battle Point болгож авна. Мөн дээр нь эсрэг багийн тавьсан тасалбарийг 5 хүн тэнцүү хувааж Battle Point болгож авна. Мөн багийн хүн, эсвэл дайсандаа Tip өгч болно. Сайн тоглогч нарыг урамшуулах л хэрэгтэй. ("Commend Me" чинь хэсэгтээ л "Tip Me" болох байхдаа). Долоо хоногийн 1000 аас үлдсэн тасалбар дараа долоо хоногт нэмэгдэхгүй тул заавал үрээрэй.

 

 

3. ‪‎Achievement
Мөн Achievement орж ирж байгаа. Олон Challenge биелүүлсэн, бооцоонд хожсон, хүнд Tip өгсөн гэх мэт зүйлүүд хийж нэмэлт Battle Point цуглуулах болмжтой.

 

 

4. ‪‎Нэмэлт‬
Battle Level хамаарахгүй, BattlePass-тай хүн болгон ашиглаж болох шинэ зүйлүүс байгаа. 

  • Өвлийн map
  • Өвлийн цэргүүд
  • BattlePass Replay эрх - Replay нар чинь 10 хоног биш 3 сар татаж авах эрхтэй хадгалагдана
  • Өвлийн Courier - Axolotl нэлээн олон Style Unlock той
  • Phoenix Ward
  • Frozen Effigy (1, 2, 3 level)
  • Eul, Teleport, Blink, Fountain Effect
  • Venomancer болон Undying Taunt

 

 

5. ‪‎Treasures‬
4 шинэ Treasure (одоогоор 2нь гарсан байгаа). Battle level нэмж дараа дараагийн Treasure авах боломжтой мөн шууд Store-оод худалдаж авч болно. Treasure тус бүр Ultra Rare агуулах ба Treasure нээх тусам Ultra Rare унах боломж нэмэгдэнэ (мөнгө их зарцуулна).

 

 

6. ‪‎RylaisWinterBlessing‬
Rylai буюу Crystal Maiden хүрд эргүүлж Item унагаарай. Battle Level ээс хамаарч эргүүлнэ, Battle Level нэмэх тусам илүү ойр ойр эргүүлэнэ. Унах жагсаалатанд бүх ARCANA, шинэ treasure ууд, нэлээн олон courier, Jade, Gold Frozen Effigy нар, мөн (http://pastebin.com/raw/yrpJAix3) энд байгаа сэт нар.

 

Мөн Winter 2016 Battle Pass-тай хамааралтай бүх item 3 сарын TRADE BAN байхгүй, чөлөөтөй. Winter 2016 Battle Pass дотор Shanghai Major Compendium багтсан байгаа. Тоглолтууд болон тоглогчдын мэдээлэл гэх мэт зүйлс байгаа. Мөн удахгүй нэмэгдэх зүйлс дунд Battle Point цуглуулах боломжтой зүйлс ч байгаа.

Мэдээг бэлтгэсэн: Billy James


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]