The Mongolz баг "ROG MASTERS 2016" тэмцээнд түрүүллээ.

mongolz

 

Монголын мэргэжлийн Э-спортын баг TheMongolz.CS баг Малайзын Куала Лампур хотод болж буй ROG MASTERS тэмцээнд оролцож байгаа билээ. TheMongolz.CS баг маань хэсэгтээ Арабын BOT, Хятадын B.O.O.T буулган авч хэсгээсээ шалгарч шөвгийн 8-т Австралийн Avant Garde багийг 2:0 харьцаатай ялснаар хагас шигшээд ялгарсан юм.

 

 

Харин хагас шигшээд Сингапурын Leapfrog багтай 2:0 харьцаатай буулган авсан ба эхний мап техникийн асуудлаас болж роунд их алдсан ч 16:13-р буулган авсан бол хоёрдохь мап(Train) 16:1-р буулгаж авсан юм. Иинхүү Grand Final-д Сингапурын dream[S]cape-тай таарсан ба 3:0 харьцаатай буулгаж авсанаар ASUS ROG MASTERS тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр авраг болж $23,750 шагналын эзэд боллоо. 

 

 

Мөн CS:GO Төрлөөр өрсөлдөж байгаа SavorTheFear баг хэсэгтээ Арабын RiskyGaming, Хятадын 5Power багуудтай таарч 2:0, 2:1-ийн харьцаатай хожигдсоноор хэсгээсээ шалгарч чадаагүй юм.


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]