NBA 2K15 тоглоомны нүүрэн дээр Кэвин Дюрант байхаар болжээ

Оклахома Сити Тандер багийн довтлогч Кэвин Дюрантын хувьд гайхалтай өдрүүд үргэлжилсээр байна. 2013 - 2014 оны улирлын онооны аварга болсноос гадна улирлын Үнэ Цэнэтэй Тоглогч болоод байгаа түүнийг NBA 2K15 тоглоомын нүүрэнд залрахаар болсон тухай албан ёсны эх сурвалжууд мэдээллэсэн байна.

Кэвин Дюрантын хувьд өмнө нь Блэйк Гриффин, Дэррик Рөүз нарын хамт 2К тоглоомны нүүрэнд тавигдаж байсан бол ирэх намар гарах шинэ тоглоомны нүүрэнд ийнхүү дангаар залрахаар болжээ. Энэ талаар Кэвин Дюрант "Би 2К тоглоомын нүүрэнд гарах болсондоо баяртай байна. Хүүхэд байхаасаа л энэ тоглоомыг тоглодог байсан. Одоо ч гэсэн завтай үедээ тоглох дуртай. Харин 2К15 цувралын нүүрэн дээр тавигдана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг."  гэж хэлсэн байна. Playstation болон Xbox төхөөрөмж дээр ажиллах NBA 2K15 тоглоом ирэх арван сард нээлтээ хийх ажээ.


Сэтгэгдэл
0 Spam
1 SSS  
Damn

Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]