Minecraft 1.9 Шинэчлэлт

Minecraft-н PC зориулсан 1.9 хувилбар гарсан байна. Mojang-н хөгжүүлэгчид Combat Update гэж нэрлэжээ. Тоглогчид халдлага-д өртөхөд өөрсдийгөө хамгаалах бамбайтай болжээ. 6 жил тоглосон minecraft-чид одооноос эхэлж хоёр гартаа итем барьж тоглож болохоор болсон бөгөөд хүрзээр газар ухаж байхдаа ч юм уу, газар бамбар тавьж байхдаа газрын зургаа давхар харж болох боломжтой болсон байна. Шинэ төрлийн нум сум болон шинэ аттактай сэлэм, сүхнүүд бас бус блокууд нэмэгджээ. Одоо бид шинэ beetroot шөл хийж уухаас гадна шөнө дөлөөр igloos оромжинд хоргодож болох болжээ. Миний сонирхолыг татсан хоёр зүйл нь шинээр EndEr world-д байшин нэмэгдсэн бөгөөд тэнд нь Shulker гэх нэртэй шинэ моб байгаа. Бас итем зөөдөг нисдэг elytra нэмэгдсэн нь үнэхээр шинэлэг санагдав.

 

 

Шинэчлэгдсэн зүйлс:

  • - Бамбай 
  • - Хоёр гартаа итем барьж болохоор болжээ. (keyboard-н F товчийг дараарай)
  • - Сэлэм sweep attack-тай болсон
  • - Сүхнүүд crushing blow attack-тай болсон
  • - Нисдэг гахай буюу таны итемыг зөөх elytra нэмэгдсэн
  • - Шинэ моб: shulker
  • - THE END-г өргөтгөсөн
  • - Шинэ блок: purpur
  • - Шинэ блок: End Rod 
  • - Шинэ блок: Dragon Head
  • - Ender Dragon эргэн төрдөг болсон
  • - Beetroot & beetroot soup 
  • - Grass block зам нэмэгджээ. (шороон зам)
  • - Igloos 
  • - Trip Arrows /Газар сумаараа онож дээр нь potion шидээд сумаа авахад potion-той сум болсон байна гм/
  • - spectral arrows
  • - Шинэ дуу чимээ
  • - Зарим дуу чимээ нь тайлбартай гардаг болсон
  • - Skeleton морь
  • - Herobrine хасагдсан
  • - ESC дарахад та pause авна. Жишээ нь усан доор байсан бол esc дарахад та живэхгүй гэсэн үг.

GMZ.MN


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]