DREAMHACK MASTERS MALMÖ 2016

mongolz

DreamHack Masters Malmö 2016 тэмцээн удахгүй 2016.4.16 - 2016.4.17-ны хооронд Швед улсад болох билээ. Тэгвэл энэхүү тэмцээний Asian Qualifier нь энэ оны 3 сарын 12-13-ны хооронд шалгаруулалт явагдах бөгөөд MongolZ баг маань урилгаар Asian Qualifier-н финалд оролцох 8 багт багтсан байгаа. Asian Qualifier-т оролцож хүчээ сорих 512 багаас 8 баг тодрох бөгөөд урилгаар оролцож буй 8 багтай Bo3 тоглож Ази тивээс цорын ганц баг тивээ төлөөлж DreamHack Masters Malmö 2016 тэмцээний финалд оролцох юм.

DreamHack Masters Malmö тэмцээнд нийтдээ 16 баг оролцох бөгөөд урилгаар 8 баг, 8 баг нь тив тивээс онлайн шалгаруулалтаар шалгарсан багууд орно. Шагналын сан 250.000$ Дашрамд хэлэхэд тэмцээн болох Malmo Arena-нь 2008онд баригдсан бөгөөд 15500 хүний суудалтай. Шведдээ 2т ордог том цэнгэлдэх юм.

 


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]