Dota 2 тоглоомын танилцуулга

Dota 2

Дота 2 нь Valve корпорациас хөгжүүлдэг онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. 2011 онд анх туршилтын хувилбараар Microsoft Windows дээр гаргаж байсан ба 2013 оны 7 сард албан ёсоор Дота 2 гэх тоглоом бүрэн дуусаж Windows, OS X, Linux тоглож болхоор тоглоом сонирхогчдод хүржээ.

 

Тоглоомын тухайд гэвэл 5, 5н тоглогчтой 2 баг байх бөгөөд нэг том тулааны талбар дээр тоглоом өрнөх юм. Тоглогч тус бүр өөр өөрийн гэсэн чадвар, давуу болон сул талуудтай 111 баатраас сонгон тоглоно. 1 тоглогч нэг л баатар удирдана. Тоглоомын гол зорилго нь 2 талд Ancient гэх төвийг хамгаалах үүрэгтэй. Аль түрүүлж эсрэг багийнхаа Ancient-г устгаж чадсан баг нь ялна.

 

Дота 2-н хөгжил нь анх 2009 онд Valve, анхны Дотаг хөгжүүлэгч, дизайнер IceFrog-той гэрээ хийснээр эхэлсэн юм. Дота нь тоглолтын үйл явц, тоглоомын чанараараа оглоом шүүлжлэгчдээс маш өндөр үнэлгээ авсан юм. 2015 оны 9 сард Source 2 гарах хүртэл анхны Source дээрээ ажиллаж байлаа. Source 2-н загвар дээр хийсэннь маш олон давуу талуудыг тоглогчдод нээлттэй болгосон ба өмнөх Source-аа бодвол илүү хялбар, харагдах байдал үзэмжийн илүү сайн хийжээ.

 

 

Орчин үеийн электроник спортийн нэг том төөлөл нь Дота юм. Олон орны мэргэжлийн багууд улс улсаар аялан аврагийн төлөөх тэмцээнүүдэд оролж байна. Үүний хамгийн том тэмцээн болох International нь жил бүрийн зун Valve-оос зохиогддог ба 2015 оны тэмцээний шагналын сан нь 18 сая $ болсон ба цахим спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээнээр одоогийн байдлаар амжилт тогтоогоод байгаа юм. Мөн 2015 оноос эхлэн Valve Major гэх нэрэн доор олон улсын тэмцээн зохиохоор болсон ба Германд-Frankfurt Major 2015, Хятадад-Shanghai Major 2016, Филиппинд-Manila Major 2016 тус тус амжилттай зохиогдсон юм. Valve-оос зохиож буй жил бүрийн шагналын сан рекорд саяхан эвдэгдэж өнөөдрийн байдлаар $20,770,460 USD болсон байна.

 

Dota , Dota 2 хувьсан өөрчлөгдсөн зүйл

Дота 2-н эхний зорилго нь Дота 1-нхаа өнгөлөг чанарыг алдахгүй байх явдал байсан ба үүнийг Source engine-д тохируулан шинэчлэх байв. Дота 2-ын Radiant, Дота 1-ын Dire нь Scourge болон Sentinel-үүдийг орлож гарж ирсэн. Харин баатруудын хувьд аль аль багийнхаа шинж чанарыг аль болох бага агуулж, биеэ даасан загвартай болгосон. Баатруудын нэр ба чадварууд, тулааны талбар, item-ууд нь Дота 1-ынхаасаа бараг ялгаагүй байхаар хийсэн. Тоглолтуудад зориулсан шинэ зүйл нь unranked, буюу тоглогчдыг өөрсдийнх нь түвшинтэй ойролцоо хүмүүстэй тааруулах, мөн ганцаараа өөр тоглочидтой эсвэл BOT-той тоглох боломжтой болсон.

 

Тоглоомын видео:

 

 

Шаардагдах үзүүлэлт (Хамгийн бага):

 

  • OS: Windows 7 эсвэл сүүлийх
  • Processor: Intel-н Dual core эсвэл AMD 2.8 GHz 
  • Memory: 4 GB RAM 
  • Graphics: nVidia GeForce 8600/9600GT, ATI/AMD Radeon HD2600/3600 
  • DirectX: Version 9.0c 
  • Storage: 15 GB available space 

Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]