Astralis IEM Chicago 2018 тэмцээнд аваргаллаа

АНУ-ын Чикаго хотноо Intel Extreme Masters Chicago 2018 тэмцээн 2018 оны 11-р сарын 6-11 өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг тэмцээнд нийт 16 баг тамирчид 2 хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс A Group-с Astralis, B Group-с Liquid баг финалын шатанд үлдэж Mirage(16:14), Nuke(16:7), Inferno (16:4) харьцаатайгаар Liquid багийг буулган авсанаар Astralis баг энэхүү тэмцээнд аваргалж $250,000 шагналын эзэд боллоо.

 

MVP тоглогч
Уг тэмцээний үнэ цэнэтэй тоглогч(MVP)-оор Astralis багийн тоглогч Nicolai "device" Reedtz тодорчээ. Тэрээр 23 настай бөгөөд Astralis багийн "AWPer" байрлал дээр тоглодог тоглогч юм. device-н хувьд энэ онд ELEAGUE CS:GO Premier 2018, FACEIT Major 2018, BLAST Pro Series Istanbul 2018, IEM Chicago 2018 зэрэг тэмцээнүүдэд MVP тоглогч болж байсан юм.


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]