Asia Minor эрхийн төлөө

IEM Katowice 2019 Major тэмцээнд оролцохын тулд Asia Minor-д ялсан 2 баг эрхээ авах юм. Ази бүсээс 5 хаалттай шалгаруулалт явагдаж, SEA Closed Qualifier-с Тайван улсын Beyond баг, China Closed Qualifier-с ViCi, CyberZen баг, East Asia Closed Qualifier-с MVP, GOSU гэсэн багууд Minor тэмцээнд оролцохоор болсон бол Oceania & Middle East хаалттай шалгаруулалтын тоглолтууд явагдаж байна

 

Major тэмцээнд нийт 10 баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авж орох бол Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахын тулд зүүн азийн хаалттай шалгаруулалтанд хуучийн Mongolz багийн бүрэлдэхүүн болох Storm Rider харин Монголоо улсаа төлөөлж 2990 баг оролцсон. 2990 багийн эхний тоглолт БНӨСУ-ын GOSU багт 2:0 харьцаатайгаар ялагдаж, 2 дахь тоглолт Япон улсын RIG багт мөн адил 2:0 харьцаатайгаар хожигдол хүлээлээ.

 

Харин Storm Rider багийн хувьд эхний тоглолтоо Япон улсын Ignis багтай таарч 2:1 харьцаатайгаар буулган авсан бол дараагийн тоглолт нь Солонгос улсын шилдэг багуудын нэг MVP PK багтай таарч 2:1 харьцаатайгаар хожигдол хүлээн lower bracket-аас тоглох болсон. Lower bracket-д Монголын 2990, Японы Absolut багуудыг буулган авч, Championship bracket-д солонгосын GOSU багтай таарч 2:1 харьцаатай хожигдол хүлээж MVP PK баг болон GOSU баг Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ аваад байна.


Сэтгэгдэл
Бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]